"Экспортын чадавхыг дэмжих" төслийн хаалтын ажиллагаа боллоо

🔶Европ-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэрэгжүүлсэн “Экспортын чадавхыг дэмжих” төслийн хаалтын ажиллагаа МҮХАҮТ-д болж өндөрлөлөө. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, EuroChamber, МҮХАҮТ, БНЧУ-ын EGAP буюу Экспортын батлан даалтын сан, арилжааны банкны төлөөлөл, төсөлд хамрагдсан компанийн төлөөлөгчид оролцлоо.
🔶 Хаалтын арга хэмжээний зорилго нь “Экспортын чадавхыг дэмжих” төслийн үр дүнг төрийн байгууллагууд болон олон нийтэд танилцуулах, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор төслийн зөвлөмжийг Засгийн газарт танилцуулах юм.
🔶 Арга хэмжээний үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ЖДҮ-ийн өнөөгийн нөхцөл байдал, ковидын дараах хүндрэл, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
🔶 Худалдаа /экспортын чадавх/, Санхүүжилтийн хүртээмж буюу Экспортын батлан даалтын сан байгуулах сэдвээр тус тус хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хуваалцах