Орон нутгийн бичил, ЖДҮҮЭ-ийг чадавхжуулах хөтөлбөр завхан аймгаас эхэллээ
Орон нутгийн “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх чадавхжуулах хөтөлбөр” сургалт Завхан аймгаас эхэллээ.


Монголбанк, СЗХ, ЖДҮГ, НЖДҮҮДТ НӨҮГ, ЗБДС, МБХ, МҮХАҮТ, ХДК, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтад тус аймгийн 40 гаруй ЖДҮҮ эрхлэгч ААН, иргэдийн төлөөлөл хамрагдав.


Арга хэмжээг Завхан аймгийн монгол банкны захирал Б. Амартүвшин нээж, хөтөлбөрийн товч мэдээллийг хүргэн ЖДҮҮ эрхлэгчдийн сургалтад амжилт хүслээ. Сургалт дараах агуулгын хүрээнд болов.

Үүнд:

Үүнд:
- Хувь хүний санхүү, зардал ба хуримтлал
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай
- Цахим худалдаа
- Зээл болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа
- Харилцааны ур чадвар
- Эрсдэл ба даатгал
- Финтек ба криптовалют
- Банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага
- Маркетинг зэрэг сэдвийн хүрээнд сургалт болж өндөрлөв.