САЛБАРТАА МАНЛАЙЛСАН ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙГ ШАГНАЛАА

  Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбартаа манлайлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчийг шагналаа.
   Жижиг, дунд үйлдвэрийн газраас Хөдөө аж ахуйн салбарын тэргүүн 2, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр 4, 100, 101 жилийн ойн “Хүндэт медаль”-иар тус тус шагнууллаа. Шагнуулсан албан хаагчдадаа баяр хүргэж эрүүл энх, амжилт хүсэн ерөөе.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН:
Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхцэцэг


Бодлого, зохицуулалтын хэлтсийн ахуйн үйлчилгээний салбар харицсан мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
 Бодлого, зохицуулалтын хэлтсийн дотоод аудит, бодлого шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Н.Баттулга


 Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ган-Эрдэнэ



 Хууль, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн С.Гэрэлтогтох


Бүртгэл, мэдээлэл нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Бат-Өлзий

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг


- Бүртгэл, мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхзул нар тус тус шагнууллаа.
Хуваалцах