БНСУ-ын Сөүл хотын Дунгдэмүн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал"-тай хамтран ажиллах "санамж бичиг"-т гарын үсэг зурав

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр  БНСУ-ын Сөүл хотын Дунгдэмүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Жонг Сонг Ёнг тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзан хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.  
Арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын удирдлагууд болон БНСУ-ын ИТХ-ын төлөөлөгчид болон хоёр орны бизнесийн төлөөлөл байлцсан юм.  
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хүрэлцэн ирсэн зочдод “БНСУ-д “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар дэмжиж ажилласан та бүхэнд баярлалаа. Бид бүгдийн зүгээс  цаашид хамтарч ажиллахдаа таатай байна. Бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэв. Мөн Монголын ЖДҮ-ийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм.  
Энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Дунгдэмүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Жонг Сонг Ёнг “ Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Бидний хамтран зохион байгуулсан үзэсгэлэн амжилттай болсон. Энэхүү арга хэмжээний дараа БНСУ-ын Дунгдэмүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн зүгээс маш их сонирхсон учраас бид Монгол улсад өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирээд байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллагын харилцааг эрчимжүүлэх, Монголын ЖДҮ-ийн түвшнийг ахиулахад тодорхой хэмжээгээр хамтарч ажиллах сонирхолтой байгааг энэ дашрамд дуулгая. Мөн гадаад худалдаа, техник технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллах, боловсон хүчин солилцохоос гадна төрөл бүрийн мэдээлэл харилцан туршлага судлах талаар хамтарч ажиллана. Ирэх онд БНСУ-д зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг өмнөхөөс илүү олон хүнд хүргэх тал дээр анхаарч байгаа” гэдгийг онцолсон юм.
Хуваалцах