Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв

Жижиг, дунд үйлдвэрийн газрын төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид “Төрийн жинхэнэ албан хаагч”-ийн тангаргаа өргөлөө.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Гантогтох, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, албан хаагчид байлцав.  
Бүртгэл мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Баттулга, Хууль, тусгай активийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Сугар, Зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Жамила нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.
Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төрийн албаны тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсээд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.



Хуваалцах