АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзав

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзаж 2023 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр Элчин сайд Ричард Буанган нь жил бүр АНУ-д зохион байгуулдаг  "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг зохион байгуулахад хоёр улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг холбож хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэл болон монголын үндэсний өв, соёлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг  “Монголд үйлдвэрлэв - 2023” арга хэмжээ ирэх аравдугаар сарын 15-25-ны өдрүүдэд Нью Йорк хотноо болно. 
Дашрамд дуулгахад, “Монголын өдрүүд - 2022” арга хэмжээ Вашингтон Ди Си хотноо 2022 оны наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж, Монголын ноос, ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй компанийн бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон юм.
Хуваалцах