"Agri-Coop" ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний дэлгүүр нээлтээ хийлээ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2023.02.10/ “Agri-Coop” ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлтэд оролцлоо.

Энэхүү дэлгүүр нь Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны гишүүн хоршоодын бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн хэмжээ, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага, сав баглаа боодлыг сайжруулах, хоршооллын байгууллага, хоршоодын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүндийг өсгөн нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжилд эерэг нөгөө үзүүлэх, гишүүдийн амьжиргааг сайжруулах зорилгын хүрээнд үүдээ нээж байгаа нь энэ. 
Нээлтэд ХХААХҮЯам, ЖДҮГазар, “ХАА-н бирж” ХХК, Зах зээл ба бэлчээрийн удирдлага нэмэлт санхүүжилт төсөл, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод, Увс аймгийн ХААХХолбооны гишүүдийн төлөөлөл 50 гаруй төлөөлөгч оролцлоо. МХААХҮХолбооны ерөнхийлөгч Ц.Алтантуяа дэлгүүрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бид хоршоодын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Agri-Coop” ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний дэлгүүрийг нээж байна. Ингэснээр гишүүн хоршоодынхоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг “Agri-Coop” тэмдэгтийн дор нэгтгэж, зах зээлийн шинэ боломж, шинэ харилцагчид, шинэ борлуулалтын сувгуудыг нээж, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах боломжтой болно” гэдгийг онцлон дурдлаа.

Тус дэлгүүр нь ХХААХҮЯамны дэргэдэх МХААХҮХолбооны “НАМАК Бьюлдинг” байрны 1-р давхарт байрлах бөгөөд гишүүн хоршоодын гарал үүсэл нь тодорхой хонь, үхрийн ястай, ясгүй мах, цагаан идээ, зөгийн бал, арвайн гурил, чацарганы шүүс, тос, даршилсан ногоо, хүнсний ногоонуудыг шууд худалдан авах боломжтой юм.