Ажлын хэсэг Орхон аймагт ажиллав
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 онд ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээж авч эхэлсэнтэй холбогдуулан орон нутагт ажиллах Ажлын хэсэг байгуулж, томилолтоор ажиллаж байна.
Төвийн бүсийн ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт ажиллав.
Энэ үеэр Орхон аймгийн ХХААГ, Бэст хөтөлбөр, Төрийн банктай хамтран ЖДҮҮЭ-д 2023 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, журмын танилцуулга, төсөл бичих арга зүйн зөвлөгөө болон Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл сургалт, мэдээлэл өгөв.
Мөн зарим зээлдэгч /ЖДҮХС, Хоршоо хөгжүүлэх сан/-ийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийснээс гадна чанаргүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ШШГГ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.