"Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлт сайжруулах төсөл"-ийг хариуцсан Дэлхийн банкны техникийн багтай уулзлаа

     Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлт сайжруулах төсөл”-ийг хариуцсан Дэлхийн банкны техникийн багтай уулзлаа.
   Уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга М.Дондогдорж, “Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлт сайжруулах төсөл”-ийн багын удирдагч Гёншим Ан, тэргүүлэх эдийн засагч Винсент Палмад, зөвлөх Г.Бат-Орших болон Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын Сургалт судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа, Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн дарга М.Мөнхжаргал нар оролцов.
      Уулзалтын үеэр “Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлт сайжруулах төсөл”-ийн байршил, жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлж болох хөнгөлөлтийн талаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хуваалцах