ЖДҮХС-ийн 2022 оны зээлдэгч 25 ААН туршлага судлах "Бизнес аялал"-д хамрагдав

Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжилттэй BEST хөтөлбөр нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Уг хөтөлбөрт ЖДҮХС-аас 2022 онд зээл авсан 49 ААН 3 сарын хугацаатай хамрагдаж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр “Бизнес аялал” зохион байгуулж, 25 ААН хамрагдав.

Аяллын хүрээнд УБ хотод байрлалтай Монжүүс ХХК, Санко Тех ХХК болон Модель фарм ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.  
Хуваалцах