MERIT төслийн удирдлагын багтай уулзав

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар өнөөдөр /2023.03.29/ MERIT төслийн захирал Р.Алтангэрэл,  зөвлөх Эрик Карлзен, Мерит төслийн ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Т. Туул  нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд MERIT төслийн захирал Р.Алтангэрэл ЖДҮГ-тай хамтран ажилласан ажлын үр дүн, төслийн явц, хэрэгжилт, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хамтран ажиллахад Жижиг, дунд үйлдвэрийн газрын удирдлагын манлайлал, бодлого, чиглэл маш сайн дэмжлэг болж байсан. Танай хамт олонд талархал илэрхийлье” гэв.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой зэрэг томоохон компаниудыг урилгаар татан оролцуулж,  холбож өгч байгаа жишиг төсөл. Үр дүнтэй сайн ажиллаж байгаа. Канад улс бол Хоршоо хөгжүүлэлтээрээ жишиг улс. Туршлага судлах тал дээр дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах тал дээр санал солилцож, MERIT төслийн зүгээс ЖДҮГ-ын албан хаагчдыг “Үр дүнд суурилсан удирдлага” чадавхжуулах сургалтад хамруулах боломжтой гэдгийг дуулгасан юм.
Хуваалцах