"Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д" үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа
Жижиг, дунд үйлдвэрийн газар Мишээл экспо ХХК, БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүрэгтэй хамтран “Монголд үйлдвэрлэв 2023, БНСУ-д” үзэсгэлэн худалдааг ирэх сарын 05-15 –ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулна.

Тус үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзах уулзалт өнөөдөр ХХААХҮЯ-ын хурлын танхимд боллоо. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан уулзалтын эхэнд үзэсгэлэн худалдааны үеэр анхаарах зүйлс, авч явах бараа материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мишээл экспо төвийн олон улсын экспо хариуцсан мэргэжилтэн Б.Одонтуяагийн зүгээс хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Мишээл экспо төвийн олон улсын экспо хариуцсан мэргэжилтэн Б.Одонтуяагийн зүгээс хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 20 гаруй аж ахуй нэгж оролцоно.
