Хууль зүйн зөвлөгөө сургалтад 40 гаруй ЖДҮЭ хамрагдав

Жижиг, дунд үйлдвэрийн газар өмгөөллийн "Анта Партнерс" ХХК-тай хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2023.03.31/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт” сэдвээр үнэ төлбөргүй сургалт явуулж,  хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Арга хэмжээнд 40 гаруй жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч хамрагдав.

Хуваалцах