"ХАНБОГД-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР" ФОРУМ ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр Ханбогд суманд зохион байгуулагдаж буй “ХАНБОГД-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумд оролцож байна.
Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу Толгой компанийн урт хугацааны бизнесийн стратегитай уялдуулан баталсан Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү хэлэлцүүлэг, форумыг Ханбогд суманд зохион байгуулж байгаа нь энэ.
Чуулганд Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, МУ-ын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭОТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарын албаны бусад хүмүүс оролцож иргэдэд илтгэл мэдээлэл өгөв.
Тус форумд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр “Орон нутгийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.
Мөн аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус форумд оролцон Ханбогд сумын цаашдын хөгжлийн уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулж, бусад эдийн засгийн хүчин зүйлүүд нэмэгдэх чухал ач холбогдолтой шийдлүүдийг хэлэлцүүлгээс хүлээж буйгаа илэрхийллээ.
Хуваалцах