МОНГОЛД УХААЛАГ ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ АСУУДЛААР КОТРА-ТАЙ ХАМТАРНА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар Чүнчоннамду муж Бүёо тосгоны газар тариалан эдийн засгийн хэлтсийн КОТРА орон нутгийн брэндийн удирдлагуудтай уулзлаа.  

Уулзалтын үеэр жимс, ногоо тариалалтын ухаалаг хүлэмжийн чиглэлээр ажилладаг гурван байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцов.  
КОТРА орон нутгийн брэндийн удирдлагуудын зүгээс цаашид ЖДҮГ-тай  хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, ухаалаг хүлэмж байгуулах асуудлаар Монголд уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.
Хуваалцах