БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баруун бүсийн аймгуудын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
 
Сургалтад Баянхонгор, Говь-Алтай,  Ховд, Баян-Өлгий аймгийн 170 гаруй ЖДҮҮ эрхлэгч хамрагдав.

 
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны А241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-ний хүрээнд 21 аймгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хамтран зохион байгууллаа.

Уг сургалт нь Европын Холбооны санхүүжилтээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Жижиг Дунд Бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж байна.
Хуваалцах