Монгол, Солонгосын ноолуурын компаниудын төлөөллийг уулзуулах, гэрээ хэлцэл хийх уулзалт зохион байгууллаа

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд өнөөдөр /2023.04.13/ Монголын ноолуурын компаниудын төлөөллийг БНСУ-ын ноолуур импортлогчдын төлөөлөлтэй уулзуулах, гэрээ хэлцэл хийх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол, Солонгосын ноолуурын компаниудын төлөөлөл, болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 гаруй хувь, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 10 гаруй хувийг Монгол Улс нийлүүлдэг. Ноолуурын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын хэмжээг өсгөхөд энэхүү уулзалт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг энэ үеэр оролцогчид онцолж байлаа.
Мөн оролцогчдын зүгээс арга хэмжээг зохион байгуулсан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлжээ.
 

Хуваалцах