ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮРЭЭНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ САНХҮҮЖИЛТЭД ХЭРХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖУУДЫН ТАЛААР ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛНО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 27-ны өдөр болох уг арга хэмжээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудын талаар ЖДҮ эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх юм. ЖДҮҮ эрхлэгч Та бүхнийг уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wqzzDUU3hTkqWE1E8
Оролцогчийн тоо хязгаартай