СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүү хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга үйлдвэрийн үйл ажиллагаагаа, хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга үйлдвэрийн үйл ажиллагаагаа, хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
Сүү Хувьцаат компани жилийн дөрвөн улиралд, 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.

Малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх, түүхий сүүний чанарыг сайжруулах зорилгоор малчдыг хоршоожуулах хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлснээр хоршоодын тоо 12 болжээ.

Бэлтгэн нийлүүлэгчдээсээ нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчдад олгожээ. Мөн нийт сүүний урамшууллын 60% нь Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч, малчдад олгогддог байна. Сүү хувьцаат компани цаашид кластераар хөгжих бүрэн боломжтойг энэ үеэр онцолж байв.