ЖДҮХС-ААС ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-МОНИТОРИНГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, хуримтлагдсан зээлийн зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Тус ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлж, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ, ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон бусад албаны хүмүүс хамтран 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хяналт-мониторинг хийж ажиллалаа.



