"КАПИТАЛ БАНК" ХХК-НИЙ ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Капитал банк” ХХК-аар  дамжуулан хөнгөлөлттэй  зээл олгосон бөгөөд Монгол банкнаас 2019 онд “Капитал банк дампуурсныг зарлаж” эрх хүлээн авагч томилсон бөгөөд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь хэсэгт зааснаар банкны  өр барагдуулах дарааллаас 8 дугаар дараалалд бүртгэгдсэн байдаг.



“Капитал банк” ХХК-ны Банкны эрх хүлээн авагчаас ЖДҮХС-гийн өр төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулах боломжгүй тул өр төлбөрт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө тооцон авах санал ирүүлсэн. Үүний дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, тусгай активын хэлтсийн алба хаагчид  банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт хөрөнгө тооцон авах санал болгосон 7 үл хөдлөх хөрөнгийн биет байдалтай танилцан ажиллалаа.


Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс “Капитал банк” ХХК-ний өр төлбөрийг барагдуулах боломжит бүхий арга замаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн биет байдал танилцаж, тухайн хөрөнгийн үнэлгээ болон харьцуулсан  үнийн судалгааны үндсэн дээр хөрөнгийг өр төлбөрт авах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад танилцуулахаар ажиллаж байна.
Хуваалцах