Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгууалахад дэмжлэг үзүүлэх зээл хаагдлаа
Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгуулахад жижиг, дунд ангиллын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг зарлаж 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08:30 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд төслийн материалыг хүлээн авч дууслаа.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3 дугаар бүлгийн 3.2-т заасны дагуу 2 жижиг, дунд ангиллын аж ахуйн нэгжийн 0,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.