БНЧУ-ТАЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЗТГ-ын дарга Н.Энхтөр нар 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Вацлав Ийлек, Жижиг дунд үйлдвэрлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны гадаад төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Якуб Шкаба болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр эдийн засгийн дэмжлэгийн төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарыг хөгжүүлэх, органик аж ахуй болон хөдөө аж ахуйн хоршоодыг дэмжих хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийн экспортын үйл ажиллагааг сайжруулах, Бүгд Найрамдах Чех Улсаас тоног төхөөрөмж импортлох боломжийг судлах болон хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн уулзалтаар нэг аймгийн нэг сумыг Загвар хоршоогоор хөгжүүлэх хамтарсан төсөл боловсруулах, арьс шир, ноос ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах