Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг 2025
Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан.
Төвийн бүсийн аймаг, сумдын мал аж ахуй болон хөнгөн, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодыг мэдээллээр хангах, чадавхжуулах, биржийн арилжаанд бэлтгэх, багцын системийг сурталчлан таниулах, давтан сургах замаар түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг сайжруулах зорилгоор “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг - 2025”-ийг сургалт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Аймгийн ХХААГазар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн ХХААХҮЯам-ны байранд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 20 сумын хөдөө аж ахуйн тасгийн салбар хариуцсан мэргэжилтнүүд, хоршоод, түүхий эд бэлтгэлийн 60 гаруй төлөөлөл оролцож, Жижиг, дунд үйлдвэрийн газрын бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа “Төрөөс хоршооны салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хүргэв.


