ЖДҮХС-ийн 2020-2025 оны зээлдэгчдээс "Гэрээний хугацаа сунгуулах тухай" хүсэлтийг хүлээн авч байна

НИЙТ ЗЭЭЛДЭГЧДИЙН АНХААРАЛД

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны "ЖДҮХС-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" А/176 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан ЖДҮХС-ийн 2020-2025 оны зээлдэгчдээс "Гэрээний хугацаа сунгуулах тухай" хүсэлтийг хүлээн авч байна.

Жич: Зөрчилтэй зээлдэгчид хуримтлагдсан ҮНДСЭН ЗЭЭЛ болон ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙГ төлсөн баримтыг хавсарган хүсэлтээ :
  • info@sme.gov.mn цахим шуудан
  • Дархан -Уул аймаг 45059, Дархан сум, 14 дүгээр баг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны байр 306 тоот,
  • УБ хот Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн  судалгаа хөгжлийн төв 2 давхарт хүлээн авна. 
1. Хэвийн ангилалын зээлдэгчээс ирүүлэх хүсэлтийн загвар татаж авах
2. Зээлийн зөрчилтэй зээлдэгчээс ирүүлэх хүсэлтийн загвар татаж авах

Хуваалцах