Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд менежментийн тогтолцооны стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлнэ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, ISO 37301 Нийцлийн менежментийн тогтолцооны стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд байгууллагын одоогийн менежментийн тогтолцоо, бодлого, журам, үйл ажиллагааны процесс, хяналтын тогтолцооны төлөв байдлыг үнэлэх зөрүүний үнэлгээг Олон улсын Стандартын Академиас зохион байгуулж байна. 
Байгууллагын одоогийн үйл ажиллагаа, менежментийн тогтолцоог ISO 9001, SO 37001, ISO 37301 стандартуудын шаардлагатай харьцуулан үнэлж, цаашид стандарт нэвтрүүлэхэд шаардлагатай сайжруулалтын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, баримтжуулалтын хэрэгцээг тодорхойлоход энэхүү зөрүүний үнэлгээ чиглэж байна. Үүний тулд:
1. Байгууллагын менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны процессуудын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх
2. Стандартуудын шаардлагын дагуу бодлого, журам, процесс, бүртгэл, нотлох баримтад шинжилгээ хийх
3. Удирдлага болон нэгжүүдийн албан хаагчидтай ярилцлага зохион байгуулах
4. Стандартын шаардлага болон одоогийн хэрэгжилтийн хоорондын зөрүүг тодорхойлох
5. Стандартуудыг нэвтрүүлэхэд шаардлагатай сайжруулалтын арга хэмжээ, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох
6. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх замын зураглал боловсруулах суурь мэдээллийг бүрдүүлэх зорилтуудыг тавьжээ.

Энэхүү үйл ажиллагааг 06 сарын 08-12 хооронд зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд баримт бичгийн шинжилгээ, ярилцлага, нотлох баримтын баталгаажуулалт, аргачлалаар хийгдэх ажээ. Үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нээлтийн хурал, сургалтын арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагчид, цахимаар болон танхимаар хамрагдан оролцлоо.