БАГАНУУР ДҮҮРЭГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 500 САЯ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Багануур дүүргийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"- г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08:30 цагаас
Дуусах: 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл-8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл-5 жил
Зээлийн хүү : 5% (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР
- Хүнсний үйлдвэр
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Мах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Хөнгөн үйлдвэр
- Оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
ХОЛБОО БАРИХ: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Цахим хуудас: www.sme.gov.mn


