"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-ЕВРОПТ 2026" 4 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, БИЗНЕС УУЛЗАЛТ, АЯЛАЛД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ УРЬЖ БАЙНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах, нүүдэлчин өв соёлыг олон улсад сурталчлах зорилгоор "Монголд Үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, бизнесийн харилцан туршлага судлах аяллыг Европ тивд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

🇪🇺 Европын Холбооны Герман, Франц, Итали, Швейцарь, Австри улсуудад
🗓️ 2026 оны 11 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг арга хэмжээнд оролцох сонирхолтой үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, бичил, жижиг дунд үйлдвэрлэгч дараах холбоосоор нэвтэрч бүртгүүлээрэй: https://docs.google.com/.../1FAIpQLSc2CU1Ntjzjmg.../viewform
#MADE IN MONGOLIA-EUROPE-IV/2026
☎️ 77485555-1 , 91919226
Хуваалцах