Хэнтий аймагт төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх болон иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгөв.

ЖДҮХС-аас 2023 онд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлагдсантай холбоотойгоор төсөл сонгон шалгаруулах журам, Хоршоог хөгжүүлэх сангийн журмын танилцуулга болон төсөл хэрхэн боловсруулах талаарх сургалт, мэдээлэл өгөх ажлыг ЖДҮГ болон Хөгжлийн шийдэл ТББ-ийн Бэст хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтад нийт 38 иргэн, ААН хамрагдсанаас 14 эрэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгч 24 хамрагдав.

Мөн ажлын хэсэг 2020 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авсан Ихэр гэрэл ХХК болон Намуунбаянт ХХК-ийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийлээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд мониторинг хийж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав.