Сүхбаатар аймагт ажиллав
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх болон иргэд, аж ахуйн нэгжид мэдээллийг өгч ажиллалаа.
ЖДҮХС-аас 2023 онд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлагдсантай холбоотойгоор төсөл сонгон шалгаруулах журам, Хоршоог хөгжүүлэх сангийн журмын танилцуулга болон төсөл хэрхэн боловсруулах талаарх сургалтыг ЖДҮГ болон Хөгжлийн шийдэл ТББ-ийн Бэст хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 72 иргэн, ААН хамрагдсанаас эрэгтэй бизнес эрхлэгч 30, эмэгтэй бизнес эрхлэгч 42 байлаа.


Тус сургалтад нийт 72 иргэн, ААН хамрагдсанаас эрэгтэй бизнес эрхлэгч 30, эмэгтэй бизнес эрхлэгч 42 байлаа.

Мөн ажлын хэсэг 2020 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авсан Чулуундарь овоо ХХК болон Бат гарьд эрдэс баяр ХХК, Баянмөнх ундрах хоршооны төслийн хэрэгжилтэд мониторинг хийсэн.


Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд мониторинг хийж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаа.