ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 655 аж ахуйн нэгжийн 96,694,187,219.00 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна.  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу 4 үе шаттайгаар үнэлгээ хийх бөгөөд 2 дугаар шатанд 43,1 тэрбум төгрөгийн нийт 306 төсөл тэнцсэнээс Улаанбаатар хот, 20 аймгийн 36,1 тэрбум төгрөгийн 264 төсөл  нарийвчилсан  судалгаанд тэнцсэн байна.

Харин Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн санхүүжилтээр дэмжихтэй холбоотой олон төслүүд ирсэн тул урьдчилсан судалгааны үнэлгээ одоогоор хийгдэж байна.
 
Журамд заасны дагуу 3 дахь шатны үнэлгээ буюу тухайн төсөл хэрэгжих байршилд очиж үнэлгээ хийх ажил 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж байна.
ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтнүүд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ану моби ХХК, Бат-Өлзий сумын Их сумт хайрхан ХХК болон  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Өндөр  намуун ХХК, Баялаг энх уул хоршоо, Наран өндөр хишиг  ХХК-уудын төслийн үнэлгээ хийж байна.
Улаанбаатар хотын хувьд Хан-Уул дүүрэгт байрлах “Иромик”, “Лумиер зэрэг ХХК--ийн төслийн үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ.
Хуваалцах