БАЯНХОНГОР АЙМАГТ НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТАНД 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ БҮХИЙ 12 ТӨСӨЛ ҮНЭЛГЭЭ ХИЙВ

Жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийхээр ажиллалаа.
Тус аймагт энэ онд нийт 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 18 төсөл хүсэлт ирүүлснээс нарийвчилсан судалгааны шатанд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгаран үлдээд байна.
Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг тус аймгийн Баянхонгор, Баянлиг, Богд, Жинст, Баацагаан, Галуут, Өлзийт сумдад нийт 12 төсөлтэй танилцлаа. Үүнд: 
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 489,8 сая төгрөгийн санхүүжилт бүхий 4 төсөл,
  • Хүлэмжийн аж ахуйн 479,9 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл,
  • Мод үрслэгээний 99,7 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл,
  • Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 189 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл,
  • Эрчимжсэн мал аж ахуйн 90 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл 1,
  • Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн 300 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөлд тус тус хамрагдлаа
Хуваалцах