ХӨВСГӨЛ АЙМАГТ УРЬДЧИЛСАН СУДАЛГААНД ТЭНЦСЭН 1,42 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 11 ТӨСӨЛД 3-Р ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙВ

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа. ХХААХҮ сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 тоот тушаалаар нийт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр  Хөвсгөл аймагт батлагдсан.
Тус аймагт урьдчилсан судалгаанд тэнцсэн  нийт 1,42 тэрбум төгрөгийн  зээлийн хүсэлт бүхий 11 төслийн 3-р шатны  үнэлгээг 2023 оны 04 дүгээр 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хийж дуусгалаа.

Тодруулбал:
  1. Хөнгөн үйлдвэр 2 төсөл 341,5 сая
  2. Хүнсний үйлдвэр 3 төсөл 440,0 сая
  3. Газар тариалан 3 төсөл 260,0 сая
  4. Мал аж ахуй 3 төсөл 462,6 сая






Хуваалцах