БУЛГАН АЙМАГТ 1,49 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ БҮХИЙ 16 ТӨСӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг Булган аймагт ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн ААН-үүдийн 3 дугаар шатны үнэлгээ хийж дууслаа.
ХХААХҮ сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 тоот тушаалаар нийт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр тус аймагт батлагдсан.
.jpg)

ХХААХҮ сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 тоот тушаалаар нийт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр тус аймагт батлагдсан.
.jpg)
Урьдчилсан судалгаанд тэнцсэн нийт 1,49 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 16 төслийн 3-р шатны үнэлгээг 2023 оны 04 дүгээр 30-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд хийж дуусгалаа.


-
Мал эмнэлэг 2 төсөл 194,0 сая
- Хүнсний үйлдвэрлэл 6 төсөл 540,0 сая
- Газар тариалан 1 төсөл 100,0 сая
- Эрчимжсэн мал аж ахуй 7 төсөл 658,2 сая

Дараагийн судалгааг Орхон аймагт хийнэ.