ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 12 ТӨСӨЛД ЖДҮГ-ААС ҮНЭЛГЭЭ ХИЙВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ЖДХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийлээ.

Тус аймагт энэ онд нийт 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл хүсэлт ирүүлснээс нарийвчилсан судалгааны шатанд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгаран үлдээд байна.

Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг тус аймгийн Есөнбулаг, Цогт, Шарга сумдад нийт 12 төсөлтэй танилцав.

Эдгээр төслөөс мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 230 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл, хүлэмжийн аж ахуйн 300 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл,

мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэх 170 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл,

мөн 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий мод үрсэлгээ,

80 сая төгрөгийн санхүүжилт хүссэн гахайн аж ахуй, 140 сая төгрөгийн санхүүжилт хүссэн тахианы аж ахуй, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 сая төгрөгийн хүсэлт, 100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл 1 байна.