Дорнод аймгийн 2,8 тэрбум төгрөгийн 27 төсөлд үнэлгээ хийж дууслаа
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг Дорнод аймгийн Баянтүмэн,Цагаан-Овоо, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Булган, Хөлөнбуйр суманд хэрэгжих дараах төслүүдтэй танилцлаа. Үүнд:
Очирт вет ХХК,
Бургатайн тал ХХК,
Тэгш дөрвөн тал ХХК,
Түшлэг овоо ХХК,
Хөсөөгийнхөн ХХК,
Их улзын туяа хоршоо,
Эрүүл мал эрдэнэ ХХК,
Их индүүт ХХК, Батэм ХХК,
Жавхлант өгөөж ХХК,
Тэгш талын толгой ХХК-ийн төслийн нарийвчилсан судалгааны үнэлгээг тус тус хийж дууслаа.
Тус аймагт 1,2 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд 2,8 тэрбум төгрөгийн 27 төсөл өрсөлдөж байна.
Дараагийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Халзан, Асгат, Мөнххайрхан суманд ажиллана.