Сүхбаатар аймагт 1,1 тэрбум төгрөгийн 9 төсөлд судалгаа хийж дууслаа

Сүхбаатар  аймагт нарийвчилсан судалгаанд тэнцсэн 1,1 тэрбум төгрөгийн  9 төслийн нарийвчилсан судалгааг хийж дууслаа. 
Тус аймагт  2023 онд хөнгөлөлттэй зээлийн  эх үүсвэрээс 1,0 тэрбум төгрөг, орон нутгийн  санхүүжилтээс 300,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор төсөвлөсөн.
ЖДҮГ-ын  ажлын  хэсэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Халзан, Асгат, Мөнххайрхан суманд ажиллаж, дараах аж ахуйн нэгжүүдэд нарийвчилсан  шатны үнэлгээг хийлээ.
  • Гал Бадрах Өөдөө ХХК
  • Хос Хатан Тунамал ХХК
  • Цэцээ ван ХХК
  • Цэц дөл ХХК
  • Сөөнөн хөх ХХК
  • Буман төл ХХК
  • Зараагийн буян овоо ХХК
  • Билэгт сувдан нуур ХХК
  • Мөнх мандал дэлгэр ХХК
Хуваалцах