ДУНДГОВЬ АЙМГИЙН 1,52 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 14 ТӨСӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

 Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 05 дугаар сарын 08-12-нд Дундговь аймагт ажиллалаа.

 Тус аймагт энэ онд улсын төсвөөс 1,1 тэрбум төгрөгийн дүнтэй ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хуваарилагдсанаас 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 19 төсөл хүсэлт ирүүлсэн байна.

Нарийвчилсан судалгааны шатанд 1,52 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 14 төсөлд үнэлгээ хийлээ. 

 Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсгийн үнэлгээнд:
 Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 330,0 сая төгрөг хүссэн 4 төсөл,

 Хүнсний ногооны зоорь барих чиглэлээр 338,5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл,

  Махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 398,9 сая төгрөг хүссэн 2 төсөл,

 Оёдлын үйлдвэрийн чиглэлээр 100,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл,
 Мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр 149,3 сая төгрөг хүссэн 2 төсөл,

 Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 80,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл,
 Хүлэмжийн аж ахуй 129,5 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 2 төсөл тус тус хамрагдав

Хуваалцах