Дархан-Уул аймгийн 15 төсөлд 3 дугаар шатны үнэлгээ хийв

ХХААХҮ сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 тоот тушаалаар Дархан-Уул аймагт нийт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсан.
Тус аймагт урьдчилсан судалгаанд тэнцсэн  нийт 2,359  сая төгрөгийн  зээлийн хүсэлт бүхий 15 төслийн 3-р шатны  үнэлгээг 2023 оны 05 дугаар 7-ны өдрөөс 11-ний өдрүүдэд хийж дуусгалаа.
  1. Хүнсний үйлдвэрлэл 3 төсөл 487,1 сая

  1. Газар тариалан 2 төсөл 477,5 сая

  1. Хөнгөн үйлдвэр 2 төсөл 180,8 сая

  1. Мал аж ахуй 7 төсөл 1213,5 сая

 

Дараагийн судалгааг Сэлэнгэ аймагт хийнэ.

Хуваалцах