Архангай аймгийн 7 төсөлд үнэлгээ хийв
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Архангай, Завхан аймагт ЖДХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийлээ.
Архангай аймагт 900 сая төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд 3 дугаар шатанд 1,010,000,000 төгрөгийн санхүүжилт хүссэн 7 төсөл үлдээд байна.
Архангай аймагт:
Эрдэнэбулган сум 3
Төвшрүүлэх сум 2
Цэнхэр сум 1
Өндөр улаан 1