ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 648 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 5 ТӨСӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа.

 Тус аймагт энэ онд улсын төсвөөс 700 сая төгрөгийн дүнтэй ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хуваарилагдсанаас 857,6 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 7 төсөл хүсэлт ирүүлсэн байна.

  • Нарийвчилсан судалгааны шатанд 648 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 5 төсөлд үнэлгээ хийлээ.

  • 👉 Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсгийн үнэлгээнд:
  • 👉 Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 350 сая төгрөг хүссэн 2 төсөл,
  • 👉 Хүнсний ногооны зоорь барих чиглэлээр 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл,
  • 👉 Махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 198 сая төгрөг хүссэн 2 төсөл тус тус хамрагдав.
Хуваалцах