ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС МОРИН ХУУР ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлиг, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил ангилалд хамаарах морин хуур үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүлээн авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны А/159 тоот тушаалаар 1,400,000,000 /Нэг тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийг баталсны дагуу БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг улс даяар хүлээн авч, төсөл сонгон шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулна.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оройны 17:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн

Та төсөл илгээхтэй холбоотой зөвлөгөөг ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл,  төслийн газар/
Хуваалцах