ЖДҮХС-ГААС 2025 ОНД МОРИН ХУУР ҮЙЛДВЭРЛЭГЧИД БОЛОН ТӨВИЙН БҮСИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс нийт 27,9 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгох ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/35, А/36, А/37, А/159 дугаар тушаал болон Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 04 дугаар сарын 14-өөс 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа. 
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт 59.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 416 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлснээс 69,0 хувь буюу 287 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна.

Зээлийн ангилал

Төслийн тоо

Хүсч буй зээлийн дүн

Эзлэх хувь

1

0-100 сая төгрөг хүртэл

292

27,518,253,427.00

68.7

2

100-200 сая төгрөг хүртэл

48

8,394,508,652.00

11.3

3

200-300 сая төгрөг хүртэл

85

24,677,246,157.00

20.0

 

Нийт

425

60,590,008,236.00

100

Хуваалцах