БАЯН -ӨЛГИЙ АЙМГИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ЖДҮХС-аас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зөрчлийг бууруулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан, Аймгийн Прокурорын газрын Тамгын дарга Б.Зэлмэ болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Баян-Өлгий аймагт ЖДҮХС-аас санхүүжилт авсан нийт 2,5 тэрбум төгрөгийн 24 аж ахуйн нэгж идэвхтэй байгаа бөгөөд үүнээс Монгол банкны “хэвийн бус, эргэлзээтэй, муу” зээлийн төлөвт шилжсэн 361,2 сая төгрөгийн 5 ААН-үүдтэй уулзалт хийж, өр төлбөрийг барагдуулж байна.

Хуваалцах