ЖДҮХС-ААС БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Баян-Өлгий аймагт ЖДҮХС-аас 2025 онд 300,0 сая төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад нийт 1,0 тэрбум төгрөгийн 9 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс нарийвчилсан судалгааны шатанд 150,0 сая төгрөгийн 1 аж ахуйн нэгж шалгарч, төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, үнэлгээ хийж ажиллаа.

Мөн төслөө амжилттай хэрэгжүүлж буй Сандитис ХХК-ий захирал Ш.Нурлан компаний үйл ажиллагааг танилцууллаа. Тус компани нь ЖДҮХС-аас 2024 онд 200,0 сая төгрөгийн санхүүжилт авч, хог хаягдал дахин боловсруулан хашааны шон, барилгын хуванцар хавтан, гадна тохижилт зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Хуваалцах