ХОВД АЙМГИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
ЖДҮХС-аас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зөрчлийг бууруулах зорилгоор Зээл төслийн газрын дарга Н.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймагт ЖДҮХС-аас санхүүжилт авсан нийт 3,9 тэрбум төгрөгийн 37 аж ахуйн нэгж идэвхтэй байгаа бөгөөд үүнээс Монгол банкны “муу зээл”-ийн төлөвт шилжсэн 1,7 тэрбум төгрөгийн 7 ААН-үүдтэй уулзалт хийж, өр төлбөрийг барагдуулж байна.