ЖДҮГ-ААС ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН СУМДАД ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
ЖДҮХС-аас 2025 онд Төвийн бүсэд дахин хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан Төв аймагт нийт 151 аж ахуйн нэгж 20.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ирүүлсэн байна. Төсөл сонгон шалгаруулах журмын дагуу аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг төслийн I шатны судалгаа, үнэлгээг хийсэн бөгөөд II шатанд нийт 12.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 88 төсөл тэнцсэн байна. Үүний дагуу ЖДҮГ-аас II шатны үнэлгээ хийх ажлын хэсэг Төв аймгийн Зүүн бүсийн Архуст, Баян, Эрдэнэ зэрэг сумдад ирүүлсэн нийт 1,6 тэрбум төгрөгийн 15 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, үнэлгээ хийж байна.









