ЖДҮГ-ААС ТӨВ АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд Төвийн бүсэд дахин хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан Төв аймагт нийт 151 аж ахуйн нэгж 20.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ирүүлсэн байна. Төсөл сонгон шалгаруулах журмын дагуу аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг төслийн I шатны судалгаа, үнэлгээг хийсэн бөгөөд II шатанд нийт 12.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 88 төсөл тэнцсэн байна.

Үүний дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газраас II шатны үнэлгээ хийх ажлын хэсэг Төв аймгийн Аргалант, Баянжаргалан, Баянхангай, Баянцагаан, Баянцогт, Баян-Өнжүүл, Заамар, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл зэрэг 19 сумдад ирүүлсэн нийт 10.5 тэрбум төгрөгийн 77 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, үнэлгээ хийж ажлыг 2025 оны 07 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд дуусгахаар ажиллаж байна.