ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС МОРИН ХУУР ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлиг, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил ангилалд хамаарах морин хуур үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хүлээн авч эхэллээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн оройны 17:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

Та төсөл илгээхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл,  төслийн газар/ утсаар холбогдон авна уу. 

Хуваалцах