ЖДҮХС-ААС МОРИН ХУУР ҮЙЛДВЭРЛЭЛД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХОЁР ДАХЬ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлигийн хүрээнд Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/159 дүгээр тушаалаар Морин хуур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 1,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр 2 дахь удаагаа амжилттай хүлээн авлаа. Зээлийн цахим системд Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг болон Улаанбаатар хотоос нийт 836,8 сая төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг 8 аж ахуйн нэгж баталгаажуулан ирүүлсэн байна.




Төсөл сонгон шалгаруулах ажлыг 3 үе шаттайгаар зохион байгуулж, иж бүрдлийн шатанд 195,400,000 төгрөгийн 2 төсөл тэнцэж нарийвчилсан судалгааны шатанд шилжсэн ба нарийвчилсан судалгааны шатанд 195,400,000 төгрөгийн 2 төсөл шаардлага хангаж, хорооны хурлаар хэлэлцлээ.
Төсөл сонгон шалгаруулах Хорооны хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр танхим болон цахимаар зохион байгуулсан ба хурлын үр дүнд нийт 195,400,000 төгрөгийн санхүүжилтийг 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоосоор орж үзнэ үү.
Төсөл сонгон шалгаруулах Хорооны хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр танхим болон цахимаар зохион байгуулсан ба хурлын үр дүнд нийт 195,400,000 төгрөгийн санхүүжилтийг 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://sme.gov.mn/results
